ҮСИЙГ ХУРДАН УРГУУЛЖ ЭРҮҮЛ БОЛГОХ НАЙМАН ХҮНС
- Төмөр баялаг бүтээгдэхүүн: жишээ нь мэшил (буурцагны нэг төрөл, англиар lentils), хальстай төмс, газрын самар, наранцэцгийн үр, бурам, маалингын үр, үхрийн мах, сам хорхой зэрэг нь үснийбат бөх байдлыг хангана.
- Цайраар баялаг бүтээгдэхүүн: хушга, яргай загас, бүйлс зэрэг нь үс унахаас сэргийлнэ.
- Биотиныг агуулдаг бүтээгдэхүүн: шош буурцаг, өндөг нь үс хэврэгшихээс хамгаална.
- Селени-ээр баялаг бүтээгдэхүүн: самар нь хуйхыг эрүүл байлгана.
- B12 витаминаар баялаг бүтээгдэхүүн нь үсийг эрүүлжүүлдэг. Өдөрт дор хаяж 2.4 микрограм аминдэмийг авахын тулд тахиа, дун, тараг, өндөг, бяслаг зэргийг хэрэглэнэ.
- Жимс, үр тариа зэрэг нүүрс усаар баялаг бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэх шаардлагатай. Нүүрс ус багатай хоол хүнс нь үс хэврэгших шалтгаан болно.
- A витаминаар баялаг бүтээгдэхүүнүүдэд бяслаг, өндөг, лууван, бууцай, C витаминаар баялаг бүтээгдэхүүнүүдэд улаан лооль орно. Энэ 2 амин дэмийг хангалттай авах нь байгалийн ангижруулагчболж байгаа хэрэг юм.
- Кальциар баялаг хүнс: сүү, тараг, бяслаг, бууцай. Эдгээр нь таны үсийг хурдан ургуулна. Түүнчлэнүс хэврэгшиж, салаалахаас хамгаалах амин тэжээл эдгээр хүнсэнд агуулагддаг.
ҮСНИЙ АРЧИЛГАА УГААЛТААС Л ЭХЛЭДЭГ……………………..
Үсээ эрүүл сайхан, гэмтэлгүй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой юм. Үсийг ерөнхийдөө онцлогоос нь шалтгаалан өдөр тутмын угаалгаас 8-10 хоногт 1 удаа гэсэн давтамжтайгаар угааж болдог. Баримтлах зарчим нь тун энгийн өөрөөр хэлбэл угаах зайлшгүй гэж үзсэн үедээ л үсээ угаах хэрэгтэй. Жишээ нь үсний гель, хөөс лак зэрэг үсийг хатууруулж гэмтээдэг хэлбэржүүлэгч бэлдмэл тогтмол хэрэглэдэг хүмүүс үсээ өдөр бүр угаах шаардлагатай болдог.
Өдөр тутам үсээ угаадаг хүмүүс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь зүйтэй. Үсээ угаахдаа хэт халуун болон хүйтэн усаар угааж болохгүй ба усны температурын түвшин 35-45 градус байх ёстой ажээ. Мөн үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх / хүйтэвтэр / шаардлагатай болдгийг сана. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, 2 алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд нямбай хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж үүссэн хөөсөөр үсээ угаах нь зөв.
Мөн үсээ, дор хаяж 2 удаа угаах шаардлагатай ба эхний угаалтаар хир, тоос шороо, арьсны тослогыг арилгаж удаах угаалтаар жинхэнэ шампуны эмчилгээний идэвхжил харагдах учиртай. Харин шампунь болон үсний бусад угаагч бэлдмэл хэрэглэсний дараа үсний гадарга дээрх угаагч бодисын үлдэгдлийг сайтар усаар зайлан арилгах хэрэгтэй.
Мөн угаахаас өмнө сайн самнасан үс угаасны дараа орооцолддоггүй амархан /хэвд ордог / самнагддаг гэдэг. Богино үсийг угаас нь харин урт үсийг үзүүрээс нь дээш ахих замаар самнах хэрэгтэйг сана. Үсийг нойтон байхад нь самнах нь буруу ба зайлшгүй тохиолдолд төмөрлөг биш хуванцар, модон самаар самна. Үсийг хатаах хамгийн шилдэг арга бол өөрөөр нь хатаах явдал бөгөөд зарим тохиолдолд халуун алчуур хэрэглэж болдог. Хатаагч сэнс ашиглахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв үсээ сэнсээр хатааж хэлбэрт оруулах бол хүйтэн сэнсээр толгойноосоо 40-см хэртэй зайнаас барьж үлээлгэвэл зохино.
АНХААРУУЛАХ ЗҮЙЛС
- Үсээ крантны усаар угаахаас аль болохоор татгалзаж бай. Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учраас үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ өнгийг алдуулдаг.
- Бас байхуу цай үсний өнгийг сэргээж өгдөг сайн талтай. Үсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг. Унаж буй үсийг ганга өвсний хандаар угаахад уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэнэ. Бас өнгийг сэргээж гоёмсог харагдуулдаг
- Үсээ угаасны дараа хэзээ ч бүү мушгиж бай. Мушгилт нь үсийг хугарамтгай болгодог муу талтай. Үсээ цэвэр, хуурай алчуураар арчаад 5-10 минут алчуураар орооход гэмгүй. Эвгүй үнэртэй алчуур үсэнд элдэв үнэр шингээж, таныг бүхэл өдрийн турш тавгүй байлгана.
- Нойтон байхад нь үсийг самнаж болохгүй. Энэ нь үсний намирсан, хөвсгөр байдлыг алдагдуулдаг
- Үсний сэнс, хайч, индүүг тогтмол хэрэглэхээс аль болох зайлсхийгээрэй. Учир нь үсний өнгийг алдуулж хуурайшуулдаг.ШАМПУНИЙ ТУХАЙ…………………………………………….
- Үсээ шампуниар долоо хоногт 2-3 удаа угаахад хангалттай.
- Шампуниар угаах үед толгойн арьсыг зөвхөн хурууны үзүүрээр үрнэ.
- Хөөсөрмөгц толгойгоо аль болох удаан угаа. Энэ нь толгойд иллэг болоод зогсохгүй үсийг сайтар цэвэрлэхэд тустай. Хөөсийг бүлээн усаар угааж арилгана.
- Шинэ төрлийн шампунь дадал болсон шампуниас илүү онцлог чанартай байж болно.
- Хэт хямдхан шампунь хэрэглэвэл үс хугарамтгай болох магадлал ихсэнэ гэж ойлгож болно. Ийм шампунь авсан тохиолдолд өдөр бүр хэрэглэж болохгүйг санаарай.
- Нэр хүндтэй үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг худалдан ав. Энэ нь чанарын хувьд арай илүү байна гэсэн үг.
- Шампуны шошгыг хараад таны үсэнд тохирох эсэхийг бүрэн гүйцэд мэдэх хэцүү
- Шампуны цэвэрлэх чанар нь хөөснөөс үл хамаарна. Хөөс их байлаа гээд илүү сайн угаана гэсэн үг биш.
- Шампундсаны дараа үс чинь гялалзсан туяа, өтгөн байдал нь үсэнд үл нөлөөлөх өвөрмөц бодисын тусламжтайгаар бий болдог.ЗӨВЛӨГӨӨ №1Торгомсог зөөлөн шулуун үстэй болмоор байна уу?Салонд орж мөнгө үрэлгүйгээр гэрийн нөхцөлд тайз дэлгэцийн одууд шиг торгомсог зөөлөн, шулуун, гайхалтай сайхан үстэй болох нэг ийм арга байна.
Хэрэгтэй зүйлс:- Шампунь
- Ангижруулагч
- Хөөс эсвэл гель
- Алчуур
- Том шүдтэй сам
- Нарийн шүдтэй сам
- Үсний хавчаар
- Бөөрөнхий сам /арзгар шүтэй массажны/
- Сэнс
- Индүү
- Үсний серум